Жижиг хувьцаа эзэмшигчдийг 5.2 тэрбумаар аргацаах гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Жижиг хувьцаа эзэмшигчдийг 5.2 тэрбумаар аргацаах гэнэ

Монголбанк, Санхvvгийн зохицуулах хороо татвар тєлєгчдийн мєнгийг салхинд хийсгэх нь гэсэн "мессеж" хєвєрч байна. Лхагва гарагийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж, Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар "Анод" банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн 5.2 тэрбум тєгрєгийн хохирлыг тєрєєс барагдуулах саналыг оруулсан юм. "Анод" банкны гэх тодотголтой дуулиан хоёр дахь жилдээ vргэлжилж байгаа. Монголбанкны зvгээс "Анод" банкин дээр Бvрэн эрхт тєлєєлєгч ажиллуулж их хэмжээгээр гаргасан зээлийн эргэн тєлєлтийг тєлvvлж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг гарч байлаа. Мєн "Анод" банкны дампуурлыг албан ёсоор зарлах хуулийн хугацаа єнгєрсєн гуравдугаар сард дууссан. Одоог хvртэл Монголбанк "Анод"-ын дампуурлыг зарлаагvй хэрнээ жижиг хувьцаа эзэмшигчдийн 5.2 тэрбум тєгрєгийн хохирлыг татвар тєлєгчдийн мєнгєєр тєрєєс тєлvvлэх саналаа парламентад хvргvvлээд байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.

Одоогоос хоёр жил гаруйн ємнє Монголбанкныхан арилжааны банкуудад ээлжилт хяналт шалгалтаа хийхэд "Анод" ч багтсан. Тэр vед vйл ажиллагаа нь хэвийн, чанаргvй зээл байхгvй, хугацаа хэтэрсэн бага хэмжээний зээлийг даруйхан тєлvvлэх зэрэг шаардлагыг "Анод"-ын удирдлагад єгч байжээ. Энэ бол 2008 оны дєрєв, тавдугаар cap байлаа. Гэтэл vнэн хэрэг дээрээ "Ар тvмний банк" гэх тодотголтой "Анод" банк 2002 оноос эхлэн алдагдалтай ажиллаж байжээ. Vvнийг нь тухайн банкны удирдлага нуун дарагдуулж, жил бvр Монголбанкинд гаргаж єгдєг тайлангаа ч хуурамчаар vйлддэг байсан бололтой. Монголбанкныхан ч яасан амархан хууртдаг юм бэ гэмээр. Ирсэн гийчин явдаг жамаар Монголбанкны хяналт, шалгалтынхан явангуут "Анод" банкны захирлууд их хэмжээний зээлийг баруун, солгойгvй цацсан аж. Vvнд нь тус банкны Тєлєєлєн удирдах зєвлєлийнхєн ч хуруу, хошуугаа нэлээд сайн дvрсэн гэдэг. Єєрсдєє ч сонгуульд єрсєлдєхдєє банкнаас зээл авсан аж.

Энэ vйл явдлын дараахан "Анод"-ын Тєлєєлєн удирдах зєвлєлийнхєн их хэмжээний зээлээ нуун дарагдуулах, улмаар царцаахын тулд нэгэн саналыг гаргажээ. Тэд Санхvvгийн зохицуулах хороонд "Анод"-ыг хувьцаат компани болгох саналаа ирvvлсэн байна. Хувьцаат компани болгосноор их хэмжээний хувьцаа гаргаж, тэндээс босгосон мєнгєєрєє авсан зээлээ тєлєхєєс эхлээд элдэв зvйл хийхээр сэдсэн байх юм. Санхvvгийн зохицуулах хороо ч тэдний саналыг уухайн тас дэмжин хєрєнгийн зах зээл дээр хувьцаа гаргах эрх олгосноор єнєєдєр байгууллагаа хvнд байдалд оруулаад зогсохгvй татвар тєлєгчдийн халаас руу тєр, засгийг гар дvрэхэд хvргэж байна. Нэгэнт Санхvvгийн зохицуулах хороогоор саналаа зєвшєєрvvлээд авсан "Анод" банкны удирдлага 2008 онд 39 сая 418531 ширхэг энгийн хувьцааг гаргаж Хєрєнгийн биржээр худалджээ.

Vvнийг нь Санхvvгийн зохицуулах хорооны 2009 оны тавдугаар сарын 27-ны єдрийн тогтоолд "Анод банкны 39 сая 418531 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгон гаргах vйл ажиллагааг амжилттай болсонд тооцсугай" гэж баталгаажуулжээ. Санхvvгийн зохицуулах хорооны энэхvv тогтоол "Анод"-ын хохирогчдын тоог нэмэгдvvлж, тус банкны хэргийг Хадгаламж, зээлийн хоршооныхны араас оруулж байгаа хэмээн тус банкны томоохон хувьцаа эзэмшигчид саяхнаас гомдол гаргасан. "Анод"-ын зарим нэг vvсгэн байгуулагч, томоохон хувьцаа эзэмшигчид энэхvv тогтоолыг Санхvvгийн зохицуулах хорооны луйвар гэж vзэн хvчингvй болгуулахаар дєрєвдvгээр сард шvvхэд хандаад байгаа аж. Єєрєєр хэлбэл, дээрх, 39 сая 418531 ширхэг хувьцаа эзэмшдэг хvмvvс "Анод"-ын хувьцаа эзэмшигч биш гэнэ. Vvнээс болоод єнєєдєр "Анод" банкны хувьд хоёр тєрлийн хувьцаатай, хувьцаа эзэмшигчид нь хоёр хуваагдахад хvрсэн байна. 2008 онд "Анод" банкны хєрєнгийн зах зээлд гаргасан 39.4 сая хувьцааг 1300 гаруй хvн худалдан авчээ. Дээрх хvмvvсийн хувьд хувьцаа эзэмшигч мєн, биш гэдгийг нь шvvхээс тогтоох л арга vлдээд байгаа талаар эх сурвалж єгvvллээ.

Хєрєнгийн зах зээлд хувьцаа гаргаж мєнгє босгож, єдєр тутмын vйл ажиллагаань нэг л єдєр гэнэтхэн болохоо болилоо хэмээн vзсэн Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж "Анод банк цаашид vйл ажиллагаа явуулах боломжгvй боллоо" хэмээн мэдэгдэж хувьцаа эзэмшигчид тєдийгvй хадгаламж эзэмшигчдийнх нь цусны даралтыг огцом нэмэгдvvлж байсан юм.

Монголбанкны ерєнхийлєгчийн хийсэн энэхvv мэдэгдлийг vндэслэн томоохон хувьцаа эзэмшигчид Санхvvгийн зохицуулах хорооны 2009 оны тавдугаар сарын 27-ны тогтоолыг хvчингvй болгуулахаар хандаад байгаа юм. Шvvхээс тэдний талд шийдвэр гарвал 2008 онд "Анод"-ын зvгээс гаргасан 39 сая 418531 ширхэг хувьцааг эзэмшигч 1300 иргэн 5.2 тэрбум тєгрєгєєр хохирох бо-лоод байгаа юм.

Бадарчин явсан газар балагтай гэдэгчлэн Монголбанкнаас томилогдсон Бvрэн эрхт тєлєєлєгч "Анод" банкинд ажиллахдаа нэгэн мэдэгдэл хийсэн нь 1300 жижиг хувьцаа эзэмшигчийн талд гаргасан шийдвэр болов. Бvрэн эрхт тєлєєлєгч дээрх 1300 жижиг хувьцаа эзэмшигч бvрт тухайн vеийн "Анод"-ын хувьцааны хаалтын ханш болох нэгж хувьцааг 586 тєгрєгєєр бодож 9.8 тэрбум тєгрєг олгоно гэсэн амлалтыг "жижигчvvлд" єгсєн байна. Бvрэн эрхт тєлєєлєгчийн vг тэднийг нэг хэсэгтээ тайвшруулсан бололтой.

Энэ долоо хоногийн лхагва гарагийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанк, Санхvvгийн зохицуулах хорооноос "Анод"-ын жижиг хувьцаа эзэмшигчдэд тєрєєс 5.2 тэрбум тєгрєг олгуулах саналаа оруулж ирсэн. Энэ нь эхний ээлжинд жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилготой аж. Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайхан, Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж нар нэгэнт дээрх 1300 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн хохирлыг барагдуулах боломжгvй тул УИХ-д хандан татвар тєлєгчдийн мєнгийг салхинд хийсгэхээс єєр гарц олж чадаагvй гэхэд болно. Эндээс харахад Монголбанкны Бvрэн эрхт тєлєєлєгчийн тогтоосон 9.8 тэрбум тєгрєг УИХ-д хvрэхдээ 5.2 тэрбум болдог нь єєрийн эрхгvй анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээллээр Монголбанк, Санхvvгийн зохицуулах хорооны мэргэжилтнvvд "Анод"-ын гаргасан 39 сая 418531 ширхэг хувьцааны єдєр тутмын ханш, ханшийн єсєлт, бууралтыг дундажлан, нэг vгээр хэлбэл эхийг нь эцээж, тугалыг нь тураахгvй гэсэн зарчмаар алтан дунджийг барьж 5.2 тэрбум тєгрєг хэмээн тогтоосон бололтой. 9.8 тэрбум ч бай 5.2 тэрбум гэсэн дээрх 1300 гаруй жижиг хувьцаа эзэмшигч гэх тодотголтой дээрх 1300 гаруй иргэний хохирлыг тєрийн нэрээр халхавчлан татвар тєлєгчдийн мєнгєєр барагдуулах сонирхол Монголбанк, Санхvvгийн зохицуулах хорооныхонд байна.

Vvний цаана 39.4 сая тєгрєгєєс боссон 5.2-9.8 тэрбум тєгрєг хаана байгааг хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ. Монголбанкны удирдлагын зvгээс дээрх асуудлыг эцэслэсний дараа "Анод"-ын дампуурлыг зарлах гэж байгаа нь ч хууль бус vйлдэл гэж томоохон хувьцаа эзэмшигчид vзэж байна.

Н.Мєнхтєр.
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж