Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа чуулганы танхимд үг хэллээ. Тэрбээр “Ард түмний үүрэг болгосон шинэчлэл өөрчлөлтийг хийсэн шиг хийх хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гэдэг нь төсвийг цөлмөхийг хэлэхгүй, ард түмэндээ нээлттэй, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн ажлыг ажил хэрэг болгох нь чухал. Ардчилсан Засаг авлигын аранга байх болно. Болохгүй байгаа бүхнийг засдаг, хүн бүрийн тунгалаг тусгал нь байх болно. Шинэчлэлт өөрчлөлтийг бид өнөөдрөөс хийнэ. Шинэчлэлтийг багаар л хийдэг. Засгийн газарт орсон ороогүй энэ бүхэн бүгдэд хамаатай. Түмэн олон төр улсынхаа төлөөх хатуу шүүмжлэлийг бид хүлээн авах болно” гэсэн юм. Мөн “Хүн шиг хөгжиж, улс шиг хөгжье” хэмээн үгийнхээ төгсгөлд хэллээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд та суудалдаа сууна уу” гээд чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Г.ДАРЬ