АНУ найман банкыг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

АНУ найман банкыг шалгана

АНУ найман банкны моргейжийн бүтээгдэхүүнийн үнэлгээг шалгах гэж байна гэж “BBC” мэдээллээ. Банкууд болон зээлийн үнэлгээний агентлагууд хуйвалдан эрсдэлтэй хувьцаануудын үнэлгээг хэтрүүлж үнэлсэн эсэхийг Нью-Йоркийн прокурор Andrew Cuomo шалгана. Үүнд “Goldman Sachs”, “Morgan Stanley” банкуудыг шалгаж байгаа юм. Чанар муутай моргейж олон улсын санхүүгийн хямралын нэг шалтгаан байсан гэж эдийн засагчид, хуульчид үзэж байгаа юм. Учир нь хөрөнгө оруулалтуудыг багцлан дэлхийн зах зээлд дахин зарсан нь хямрал АНУ-гаас хальж олон улсад нөлөөлөх шалтгаан болсон гэж үзэж байна. Орлого багатай АНУ-ын иргэд байрныхаа болон бусад моргейжуудаа төлж чадахгүй төлбөрөө зогсоосонтой холбоотойгоор өрийн чанар муудаж хямралыг хурцатгасан юм.
Ерөнхий прокурор найман банкнаас болон “Standard and Poor’s”, “Moody’s”, “Fitch Ratings” зэрэг үнэлгээний гурван агентлагаас мэдээллээ өгөхийг хүссэн байна. АНУ-ын банкны системд зохицуулалт хийдэг Хувьцаа, биржийн комисс өнгөрсөн сард “Golden Sachs” компанийг буруутган, шүүхэд өгсөн. Мөн “UBS”, “Citigroup”, “Credit Suisse”, “Deutsche Bank”, “Credit Agricole” болон одоо “Bank of America”-гын бүрэлдэхүүнд багтаж байгаа “Merrill Lynch”-ийг шалгаж байгаа юм. Энэ шалгалтын сургаар банкнуудын хувьцааны ханш “Wall Street”-д унаж байна. Шалгалтын тухай сураг сонсогдож эхлэхтэй зэрэгцэн зээлийн үнэлгээний агентлагуудын зохицуулалтыг чангатгахыг дэмжсэн хуулийн төслийг АНУ-ын сенатын танхим батлаад байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж