БСШУЯ-наас баталсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцас хэрэглэнэ гэсэн заалт ирэх оны буюу 2013 оны хичээлийн шинэ жилээс хэрэгжиж эхлэх гэнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил БСШУЯ-нд хийгдэж байгаа аж. Эхний ээлжинд нэгдсэн загварыг батлах, хангалтыг хийх ажлыг аймаг, Нийслэл болон аймгуудын боловсролын газрууд зохион байгуулах аж. Энэ хичээлийн жилийн хувьд сургууль болгон өөр өөрсдийн хуучин дүрэмт хувцастай хичээлийн шинэ жилээ эхлүүлэх юм байна.
Э.САРАА