Чуулганы цагийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт олон асуулт тавьж байна. Энэ нь гол төлөв ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд эвслийн Засгийн газар ямар зарчмаар ажиллах. Яамдын тоог нэмэх асуудал яригдаж байгаа. Одоо байгаа орон тоонд нь багтаан ажиллах бололцоотой юу гэх мэт асуудлыг тавилаа. Нэр дэвшигч Н.Алтанхуягийн хувьд “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна. Хамтарсан Засгийн газрын үед ажилгүйдлийг бууруулах чиглэлээр АН, МАН хамтран ажиллаж байсан. Түүнийг үргэлжлүүлж аль болох үр дүнд хүргэнэ. Сертификат өгснөөр ажилгүйдэл буурчихгүй, 1000 хүнээс 300 хүн ажилтай болж байж гэмээнэ бодит үр дүн гарна, тиймээс илүү үр дүнд хүргэхийн төлөө ажиллана” гэж хариулсан юм. Ийнхүү асуулт, хариулт сунжирч буй тул УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы цагийг сунгалаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж