Конгогийн нисэх буудалд халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Конгогийн нисэх буудалд халдлага гарчээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хоёр дахь том хот болох Лубумбашийн нисэх буудал дээр өнгөрсөн шөнө халдлага гарч, гурван хүн амиа алджээ. Лубумбашийн Луана нисэх буудалд халдлага үйлдсэн этгээдийг илрүүлэхээр эрэн сурвалжилж байгаа юм байна. Тус хотын цагдаа нарын мэдээлснээр хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд чухам ямар шалтгаанаар халдлага үйлдсэнийг тогтоогоогүй байгаа аж. Нисэх онгоцны буудал дээр халдлага гарсан иймэрхүү хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад гарч байжээ. Лубумбаши хот нь БНАКУ-ын нийслэл Кунишагаас 1600 км зайтай оршдог гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж