Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.10 цагийн орчимд эхэллээ. Хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 52 нь хүрэлцэн ирснээр энэ удаагийн чуулганыг эхлүүлсэн юм. Харин энэ үед МАН-ын бүлгийн дарга үг хэлэх зөвшөөрөл хүсч, Ардчилсан намын бүлэгт тавьсан гурван асуудлаа онцоллоо. Үүнд УИХ-ын даргыг томилох тухай асуудал хууль зөрчсөн болохыг онцлоод хуулийн дагуу болгоё гэдэг хүсэлт тавьсан. Хоёр дахь нь Өвөрхангайн тойргийн асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг сануулсан. Гурав дахь нь сонгуулийн саналын дүнг зарим тойрогт хяналтын тооллого хийж баталгаажуулах асуудлаар санал тавьснаа онцолсон юм.

Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Тооллого их буруу явлаа нягталъя гэдэг зүйл их яригдсан. Тиймээс манай нам Сонгуулийн ерөнхий хороо автомат машинаа олон нийтэд харуулж байгаад санал хураалгаад шууд саналын дүнг нь харуулж нягтлуулах ёстой гэсэн хүсэлт тавьсан. Мөн бид аль болох нэг танхимдаа орж ирээд хэлэх ярих зүйлээ хэлээд ойлголцоод явъя гэдэг дээр ойлголцсон” гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Энхболд үг хэлж байна.

Г.ДАРЬ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж