Алеппо: Арми хотын районуудыг дайрч эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Алеппо: Арми хотын районуудыг дайрч эхлэв

“Салахеддин дүүрэгт Сирийн армийн танкууд орлоо” гэх мэдээ Алеппогоор ирж буй сүүлийн мэдээ байв. Фронтын шугам болсон хотын районыг Засгийн газрын 20 мянган цэрэг дайрч байна. Сөрөг хүчний зэвсэгт отрядад гурав дахин бага дайчид байгаа ба тэд хотын зарим дүүргээс ухарч байгаа аж.

Алеппогоос 25 км-ийн зайтай жижиг хотын оршин суугчид сэтгүүлчдэд бөмбөгдөлтийн ул мөрийг харуулсан ба сууринд өдөртөө 60 орчим сум тусан дэлбэрдэг гэнэ. Ерөнхийлөгч Ассадыг олон хүн буруутгаж байгаа ч камерт ярихаар ганцхан хүн л зүрх гаргалаа.

“Энэ буудлагад өртсөн байшин миний гэр. Башар миний хүүг алчихлаа. Башар чамайг тэнгэр нэргэг. Шударга бус бүгдийг тэнгэр нэргэг” гэж нэрээ хэлээгүй тэрээр ярилаа. 

Олон хүн хотыг орхин гарсаар байгаа аж. Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээгээр 1,5 сая хүн дайн дажингаас дүрвэжээ. Бүслэгдэн хаагдсан районуудад хүнсний хангамж тасарч талхны төлөө дараалалд зогсогчид зодолцох болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж