![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/3d85d889ae6808b6/e798339061b12e6boriginal.jpg)
Хуралдааныг байнгын хорооны дарга А.Бакей даргалж, тус байнгын хороог бүрдүүлдэг АН, "Шударга ес" эвслийн бүлгийн гишүүд оролцов.
Хэлэлцэх асуудлаар өөр саналтай гишүүн байсангуй. Ерөнхий сайдад нэр дэвшигч АН-ын дарга Н.Алтанхуягийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Т.Нэргүй танилцууллаа. Н.Алтанхуяг 1958 онд Увс аймагт төрсөн, төрийн албанд 22 жил ажиллажээ. Гишүүдээс асуулт асуух хүн байсангүй.
Гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчид хандаж авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын ажил биш Ерөнхий сайдын ажил гэдгийг хэлээд эдийн засгийн өнөөгийн хөгжлийг хадгалж ажиллахыг захилаа. Бас араас нь чулуу шидэхгүй дэмжиж ажиллана гэсэн юм. Хуралдаанд оролцсон 14 гишүүн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжлээ .
Одоо Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.