МАН-ынхан чуулганыг хүлээж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

МАН-ынхан чуулганыг хүлээж байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрөөс эхлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болсон талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох шийдвэрийг өчигдөр хуралдсан бүлгийн  хуралдаанаас гаргасан юм байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдахгүй байгаа учраас хүлээж сууна гэсэн юм.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болсон нь олонхийн бүлэг асуудлыг хүч түрэмгийлэн шийдвэрлэж байгаа тул энэ бүхэнтэй тэмцэх үүднээс, нөгөө талаас улс орон, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр гэлээ.

Мөн МАН-ынхан энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялаагүй ч бас ялагдаагүй. Гэхдээ намаа шинэчлэх хүрээнд анхан шатаа сонсохоор шийдсэн байна. Тиймээс энэ намраас сум бүрт иргэдийнхээ санаа бодлыг сонсох хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Мөн энэ сарын 15-нд Нийслэлийн МАН-ын хороог хуралдуулахаар болжээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас гадна Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл нар оролцлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж