АНУ-ын худалдааны алдагдал өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын худалдааны алдагдал өсчээ

АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн зургадугаар сард газрын тосны үнийн өсөлтийн улмаас нэмэгдсэн гэсэн эдийн засагчдын тооцоо гарсан гэнэ. Bloomberg-т мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сард 47.5 тэрбум ам доллар байсан худалдааны алдагдал өнгөрсөн зургадугаар сард 48.7 тэрбум ам долларт хүрч нэмэгджээ. Евро бүсийн эдийн засгийн эмзэг байдал АНУ-ын гадаад худалдаанд ихээхэн нөлөөлж байгаа аж. Түүнчлэн импортын хэмжээ буурах хандлагатай байгаа тул гадаад худалдааны тэнцлийн алдагдал цаашдаа ихээр нэмэгдэхгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа гэнэ. Түүнчлэн өнгөрсөн сард тус улсын жижиглэнгийн худалдаа 0.2 хувиар буурсан бөгөөд цалин хөлсний хэмжээ сүүлийн жилд хамгийн багаар нэмэгдсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Одоогийн байдлаар ажилгүйдлийн төвшин найман хувиас их байгаад тус улсын Засгийн газар  ихээхэн сэтгэл зовниход хүрээд байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж