
Робот бүтээх сонирхолтой зохион бүтээгч Майк Сенна хүүхэлдэйн киноны баатар Wall-E-г бодит хэмжэтээтэй бүтээжээ. Тэрбээр 2008 онд дэлгэцнээ гарсан Wall-E хүүхэлдэйн киноны баатрыг бүтээх ажлаа 2008 онд эхлүүлсэн ба хоёр жил шаргуу ажилласны эцэст амьдрал дээрх жинхэнэ WAll-E-г бүтээж чадсан байна.
Энэхүү робот нь гар болон хүзүү толгойгоо хөдөлгөх, богино зайнд явах чадвартай гэнэ. Мөн кинон дээр Wall-E-гийн гаргадаг дуу авиануудыг хүртэл гаргах чадвартай ажээ.
Т.МӨНХТҮВШИН