Их Британийн хөгжмийн ертөнцийн могул Саймон Коуэлл Францын далайн эрэг дээрх үзэсгэлэнт хот болох Сен-Тропед алжаал ядаргаагаа тайлахаар шийджээ. Түүнийг “X-Factor”, “Америкийн шүтээн” хэмээх алдартай шоунуудын шүүгч гэдгээр дэлхий нийт сайн мэдэх билээ. Саймон Коуэллыг тус улсын урлагийн нөлөө бүхий одод Их Британийн “хөгжмийн ертөнцийн могул” хэмээн хүлээн зөвшөөрдөг гэнэ. Өдгөө 52 настай, шоу бизнест ихээхэн амжилт олоод байгаа тэрбээр Сен-Тропийн далайн эрэг дээрх тансаг усан онгоц дээр нарны шил зүүн, цагаан шорт өмсөн зогсох нь их л донжтой харагдах аж. Саймоныг далайн эрэг дээр амарч байх үеэр түүний дотны найз, Английн инээдмийн жүжигчин, хүүхдийн зохиолч Дэвид Уилльямс зочилсон байна. Түүнчлэн Английн нэрт рок дуучин Элтон Жон бас Саймоны тансаг завинд морилжээ.
Саймон Коуэлл Францад амарчээ
Э.АНХТУЯА