Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь “Цөлжилттэй тэмцэх”, “Ус”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Утаагүй Дархан хот” зэрэг дэд хөтөлбөрүүд болон “Орон нутгийн хамгаалалттай газрын горим” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулан хэрэгжилтийг нь зохион байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ойн санг гэрээгээр эзэмшигч 18 иргэдийн нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулснаар ойн аж ахуйн арга хэмжээг үе шаттай, цогц байдлаар 2014 он хүртэл хэрэгжүүлэх боломжтой болсон байна. 2012 онд БОАЖЯ-ны 57,0 сая төгрөгийн санхүүжилтээр шилмүүст модны тарьцаар 200 га, 20 га хээрийн бүсэд навчит модны суулгацаар, 10 га ойн зурвас байгуулж, 12,0 сая төгрөгийн санхүүжилтээр 5 булаг шандын эхийг хашиж тохижуулжээ.
Эрдэнэ /Дархан/