“Зүүд биш байгаа даа” нэвтрүүлэг Баян-Уул суманд

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

“Зүүд биш байгаа даа” нэвтрүүлэг Баян-Уул суманд

Дорнод аймгийн Баян-уул суманд байгаль хамгаалах чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан өндөр настан Д.Чимэддоржийг салбарын байгууллага, орон нутгийн удирдлага нь урамшуулж, сумын төвд нь орон сууц барьж өгөхөөр болжээ. Д.Чимэддорж гуайг ТВ9 телевизийн “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлгийн гол баатраар оролцуулах гэж байгаа бөгөөд нэвтрүүлгийн бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн гэнэ.

Энэ ажлыг Аймгийн БОАЖГ-ын Ойн анги, Ойн албаны санаачлага, Баян-уул сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Мөн байгаль орчинд ээлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс ч нэмэр хандиваа оруулжээ.

И.Цэлмэг /DNews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж