Зоосын удирдлагуудыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Зоосын удирдлагуудыг шүүх хурал хойшлов

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх байсан. Гэвч хурлыг даргалагч шүүгч И.Ганбат сургалтад  сууж байгаа гэх шалтгаанаар шүүх хурал энэ сарын 24-нийг хүртэл хойшлуулсон байна.

Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж