МАН-ын удирдлагууд яг одоо Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсон байна. УИХ-ын даргыг томилох асуудал хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тус намынхан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй өдийг хүргэсэн билээ. Гэхдээ өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдаанаараа “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох” шийдвэрийг гаргасан юм. Мөн зарим мэдээллээр тус намын Ардчилсан намынхантай хийсэн зөвшилцөл амжилттай болжээ. Энэ бүхнийгээ тус намынхан одоо сэтгүүлчдэд мэдээлэх аж.
Г.ДАРЬ