Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвслийн гишүүд өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор өргөн мэдүүлсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн Н.Алтанхуягийг томилуулах тухай асуудлаа УИХ-ын дарга З.Энхболдод илгээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Нэргүй нар дөнгөж сая гардууллаа. Тиймээс одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах болж байна, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг томилох болж байна.
Г.ДАРЬ