Сирийн дүрвэгсэд Италид иржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Сирийн дүрвэгсэд Италид иржээ

Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн 160 иргэн загас агнуурын хөлөг онгоцонд нуугдаж, лхагва гаригт Италийн Кротоне усан боомтод ирсэн талаар тус улсын ANSA мэдээллийн агентлаг мэдээлжээ. Цус асгаруулсан дайны хөлөөс дүрвэн гарсан Сирийн иргэдийн 76 нь эрэгтэй, 36 нь эмэгтэй, харин үлдсэн 48 нь хүүхдүүд байсан гэнэ. Тэдний завь Кротоне усан боомтын ойролцоо далайн эргээс зургаа орчим км зайтай байхад нь эргийн хамгаалалтын албаныхан замчлан хот руу оруулжээ. Сирийн дүрвэгсдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэднийг дүрвэгсдийн хотхонд байрлуулжээ. Тэд Газар дундын тэнгисээс 2000 км замыг туулж, ийнхүү Италид ирсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж