Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь Монголын жоншны экспортын 97-98, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг томоохон үйлдвэр юм. Олборлолт, баяжуулалтаараа дэлхийд айргийн тавд бичигддэг тус уурхай 1985 онд ашиглалтад орсон бөгөөд саяхан тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Ингэснээр жоншны баяжмалын чанарын үзүүлэлтийг дэлхийн стандартын түвшинд хүргэж, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломж бүрдсэн байна. Өмнө нь Бор-Өндөрийн уурхайн жоншны баяжмал үйлдвэрүүдийнх нь чанарын шаардлагыг хангадаг тул ОХУ руу голлон экспортлогдож, Энэтхэг, АНУ руу бага хэмжээгээр гардаг байсан. Харин баяжуулах үйлдвэрээ шинэчилснээр Япон, БНСУ болон Европын орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байгаа гэнэ.
Миний бие ажлын шаардлагаар Хэнтий аймагт орших Бор өндөрийн жоншний уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхайг үзэх завшаан тохиосон юм. Далд уурхайг энгийнээр тайлбарлавал газрын гүнд орших ашигт малтмалыг хонгил үүсгэн ухаж гаргадаг технологи бүхий уурхайг далд уурхай гэж хэлдэг юм байна.
Бидний хэсэг нөхдийн газрын гүн тийш хийсэн аялалыг хөдөлмөрийн баатар Түмэндэмбэрэл гуай газарчлан явсан юм. Тайлбарлагчийн маань хэлсэнээр бид газрын гүнлүү 240 метр гүн орсон гэнэ. Энэ нь 80 давхар байшинтай тэнцэх хэмжээ юм. За ингээд хөдөлмөрийн баатартай мөр зэрэгцэн аялсан аялалын зарим зургуудыг тайлбарын хамт орууллаа.
ллаа.
|
Аюулгүйн
ажиллагааны схем. Яг доошоо буухаас өмнө иймээ тиймээ юм болвол
асуудалгүй гэсэн маягийн юман дээр гарын үсэг зуруулаад байсан. Тийм
юман дээр гарын үсэг зурчихсан чинь сэтгэлд нэг л эвгүй юм билээ шүү.
кк. |
|
Далд
уурхайруу орохын өмнө бүх хувцасаа солих ёстой. Арай л турсик
солиулахгүй юм билээ. Энэ зурган дээр бид хэд хувцасаа сольж байгаа нь |
|
Нэмэлт
хэрэгсэл, хамгаалалтын дуулга, гэрэл, хорт утааны багаа авцгааж байгаа
нь. Бас уурхайруу орохоос өмнө бага зэрэг хичээл маягийн юманд суулгаж
заавар зөвлөгөө өгсөөн. Ингэж, тэгэж болохгүй, зөвхөн нэг замаар явна.
Хорт утааны багаа хэрхэн зүүх, гэрэлний баттерэй хичнээн цаг ажиллах
талаар гэх мэт зөвлөгөөнүүдийг өгнө дөө. |
|
За ингээл алхаад эхэллээ дээ |
|
ус туучиж байна. Газрын гүнд болохоор тэр чигтээ усархаг, чийгтэй, тэгсэн мөртлөө аймар их тоостой юм билээ. |
|
Түнэр харанхуй биднийг угтаж байна даа. Жинхэнэ аймшгийн киноны зураг авч баймаар газар |
|
Дээрээс нурж болзошгүй газруудад модон бэхэлгээ хийсэн байдал |
|
Төмрөөр бэхэлгээ хийжээ. Ер нь бэхэлгээ их олон төрөл юм билээ. |
|
Хөрсөн доороо эрдэнээр баян улсууд шүү дээ Монголчууд бид чинь. Бодвол энэ жонш л юм байлгүй. |
|
үнэхээр сонирхолтой юм билээ |
|
За яг жонш харагдаж байна даа |
|
Энэ арай алт биш бээз 😛 |
|
Хөл доор ус урсаж байна. Аягүй тунгалаг. Гэхдээ ууж болохгүй ээ ккк |
|
Ус урссаар байгаад зам үүсгэсэн байдал |
|
Яг одоо өрөмдлөг явагдаж байна |
|
Миний ойлгосноор ингэж нүх өрөмдөөд энэн дотороо тэсрэх бодис хийгээд дэлбэлж олборлодог юм шиг байгаа юм |
|
Энэ одоо юу ч юм бүү мэд. Ямар ч гэсэн аймар сүртэй. Яг "Хөрөө" гэдэг аймшгийн кинон дээр гардаг шиг юмнууд зөндөө их байсан. |
|
Энэ лифт. Газар доороос ухсан жоншоо энүүгээр гаргадаг байх нь |
|
Газар доогуур явагч машин |
|
Төмөр замаар жонш ачсан жижигхэн жижигхэн воганууд явж байна |
|
Аврах гарц. Энэ их чухал эд. Саяны Чилид болсон шиг юм болуул аврах зориулалттай. Нэлээд хэд харагдсан. |
|
Газар доорх вагонуудад жонш ачигч, бас ухагч юм шиг харагдаад л байна даа |
|
Вагоны суурь |
|
Гарц ч ойртож байна даа |
|
Бараг цаг шахуу аялсан бид хэд. Биднийг ирж авах ёстой лифтийг хүлээгээд сууж байгаа нь |
|
Газар доороос эсэн мэнд, эрүүл саруул гарна гэдэг чинь ялалт биз дээ. Тиймээ шороо тоос, хөлстэйгээ холилдсон ч гэсэн би гарч ирж чадлаа :ь |
Эх сурвалж: http://boroond.blogspot.com/