Нейл Армстронг зүрхний мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Нейл Армстронг зүрхний мэс засал хийлгэжээ

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анх удаа саран дээр хөл тавьсан АНУ-ын сансрын нисгэгч Нейл Армстронг өнгөрсөн мягмар гаригт зүрхний мэс засалд оржээ. Өдгөө 82 настай тэрбээр зүрхний титэм судас өргөссөн гэх оноштой өнгөрөгч ням гаригт эмнэлэгт хүргэгдсэн байна.

Нейл Армстронг 1966 онд “Gemin-8” хэмээх сансрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж, холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийж байсан аж. Армстронг хоёр  дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр “Аполло-11” хөлгөөр сансарт нисч, 1969 оны долдугаар сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр тэрбээр нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардан хоёр цаг гаруй сарны гадаргуу дээр байсан аж. Энэ амжилтынхаа төлөө Армстронг Конгрессийн “Сансрын гавьяаны медаль” хүртжээ. Түүний биеийн байдал одоогоор сайн байгаа тухай эмч нар мэдээлсэн гэнэ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж