Сэтгэл санаа минь хаана явна?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Сэтгэл санаа минь хаана явна?

Өчигдөрхөн хүртэл би
түүнийгээ хайрлаж явдагтаа огт харамсдаггүй байж билээ. Анх танилцсан
тэр үеээсээ л түүнийгээ бусдаас арай ондоо хүн гэдгийг ямар нэгэн
байдлаар байнга мэдэрдэг байсан.. Хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч хором
бүхэнд би түүндээ хайртай гэдгээ хэзээ ч мэдэгдүүлэхийг хүсдэггүй
байлаа. Тэр минь намайг дүүгээ гэж үзэн байнга л өхөөрдөн
шоглож….Бодоод байхад бидний дунд хөгжилтэй дурсамж нэлээдгүй үлдэж
дээ..

Өнгөрсөн зун тэр
минь манай нэг найзтай хэсэгхэн уулзаж байгаад салсан гэж сонсоол
өнгөрсөн.. Төд удалгүй бас л манай өөр нэг найзтай жинхэнээсээ чин
сэтгэлээсээ үерхэн бие биедээ сайн хэмээн надаа найз минь ч тэр минь ч
болсон бүх процессоо ярьдаг байлаа.. Хайртай хүн нь өөртөө хайртай
гэдгийг мэдэхгүй өөр охины тухай үгүй ээ бүр найзын минь тухай ярихад
миний сэтгэл дотор хичнээн хөндүүр байсан гээч… Хайртай хүн нь хичнээн
өөр хүн гэсэн ч өөрийн мэдэлгүй хайрлаад байдаг нь хорвоо ертөнцийн
хууль гэлтэй..Тэд маань юу ч болоогүй юм тэгэсхийгээл салцгааж билээ..

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж