УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, дууслаа. Гэхдээ бүлгийн хуралдааны талаар албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Бидэнд олдсон мэдээллээр бол тус бүлэг дотоод асуудал ярилцжээ. Энэ нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудал байж болох талтай аж. Мөн нэг зүйл тодорхой байгаа нь шаардлагатай гэж үзвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр үдээс хойшдоо дахин зарлагдаж мэдэх юм байна. Түүнчлэн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Г.ДАРЬ