Дуучин Т.Ариунаагийн хадам ээж “Ачлал Элит ” эмнэлэгт хэвтэж байгаа учир тэрээр хадам ээжээ эргэж тус эмнэлэгээр байнга очих болжээ. Мөн тэрээр зуны сайхан цагийг ашиглаж, намрын ажилдаа энерги хүчээ нөөцлөхөөр бясалгал хийж байгаа гэнэ шүү.
“ИЗНН”-ын нарийн бичгийн дарга Г.Ганхүү энэ жил Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж “ИЗНН”-ын нарийн бичгийн дарга болоод тун ч завгүй яваа аж. Амралт гэхээсээ илүү ажилдаа л анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд очиж хоёр хоног дуртай хөлбөмбөгийн баг болох Арсеналь, Манчьестер Юнайтедийн тоглолтыг үзжээ.
Тэрээр саяхан Христийн магтан дууны багийн ахлагч болсон байна. Уран бүтээл гэхээсээ илүүтэй цуглаандаа анхаарлаа хандуулж, ихэнх цагаа сүмийнхээ хамт олонтой өнгөрөөдөг болжээ. Тэрээр “Нэгдүгээр сүм” цуглааны хамгийн идэвхитэй итгэгч бөгөөд сайн мэдээ тараах үйлсэд найз нөхөдөө хүртэл уриалах болсон гэнэ шүү.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ зун байгалийн театрт тоглолтоо хийж амарч байгаа гэнэ. Тэрбээр удахгүй Япон руу мордох гэж байна. "Шинжлэх ухааны баримтат киноны нийгэмлэг"-ийн тэргүүний хувьд Японд хоёр удаа дайтаж байсан Хубилай хаантай холбоотой түүхэн дурсгалыг судалж, судалгаа хийхээр явна. Өнгөрсөн зун наадмын стадионы үйл ажиллагааны найруулагчаар ажилласан. Наадмын дараа Хөвсгөлийн эрэг дээр амрах, ажиллахыг хослуулсан юм. Хөлөг онгоцон дээр "Үлэмжийн чанар" цэнгүүн тоглолтоо хийсэн нь их сонирхолтой болж чадсан. Мөн дундуур нь Дундговь аймгийн Их газрын чулуу газарт очиж "Үлэмжийн чанар"-аа тоглосон байна.
Энэ зуныг хамгийн дуулиан шуугиантай өнгөрөөсөн эрхэм бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс ял оноосноор 461-р ангид хоригдож байна.
Тэрээр Улаанбаатарт гэртээ амарч байгаа гэнэ. Хааяа л зуслангийн байрандаа очиж цэнгэг агаарт алжаалаа тайлдаг байна. Түүний хувьд амрах завгүй л ажиллаж байна гэх үү дээ. Намар бие даасан тоглолтоо хийх гээд завгүй гүйж байгаа аж.
Өмнөх жилүүдэд киноны зураг авалт гээд хөдөөгүүр их явсан. Харин тэрээр энэ зун мөн л хөдөөний цэнгэг агаарт гэрийнхэнтэйгээ сайхан амарч чаджээ. Түүнчлэн, наадмын үеэр "Тэнгэрийн хүү" жүжиг дахин тайзнаа тавигдаад нэлээд завгүй байжээ. Наадам өнгөрөөд Тэрэлжид найзуудтайгаа очиж хоёр хоног амраад ирсэн байна.
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан 22 жилийн хугацаанд амарч чадаагүй байна. Учир нь УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд нэлээд завгүй байжээ. Тэрээр мөн өнгөрсөн жил МУИС-ын Хуулийн ангийн төгсөх гээд амарч чадаагүй гэнэ.
УИХ-ын гишүүн асан энэ жил Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд ялалт байгуулж чадаагүй. Гэсэн ч тэрбээр дөрвөн жил ажилласан юм чинь гээд энэ зун Тэрэлжид байдаг зусландаа волейбол тоглон сайхан амарч байгаа ажээ.
Дуучин Амгаа зуны халуун өдрүүдийг амарч биш ажиллаж өнгөрөөж байна. Тэрбээр 24 ангит киноны хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм байна. Зуны амралтаа хэрхэн өнгөрөөж байгаа талаар түүнээс асуухад, “Миний хувьд өнгөрсөн 11 сард “TV5” телевизын захиалгаар “Чоны алтан шагай” киноны хөгжмийг бичсэн. Тэр багийн залуус 24 ангит кино хийж байгаа. Намайг киноныхоо хөгжмийн зохиолчоор ажиллах санал тавиад би чадах ядахаараа оролцоод энэ зуныг өнгөрөөлөө” гэлээ.
Поп хатагтай Б.Сарантуяа энэ зун Европын орнуудад аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Түүнчлэн, тэрээр ирэх сарын 28-наас эхлэн АНУ-ын дөрвөн хотод аялан тоглохоор төлөвлөөд байгаа юм. Тэрбээр Вашингтон хотоос аялалаа эхлүүлж, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоо болон Азийн холбооны урилгаар нутаг нэгтнүүддээ “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.