Бо Силайгийн эхнэрийг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Бо Силайгийн эхнэрийг шүүх хурал эхэллээ

БНХАУ-ын Коммунист намын экс-дарга Бо Силайгийн эхнэр болон түүний туслах нарыг Английн бизнесмен Нейл Хейвудын үхэлд буруутгаж, ял оноох болсон тухай Хятадын Засгийн газрын албаны хүмүүс мэдэгдэж байсан билээ. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Бо Силайгийн эхнэр Гу Кайлаа болон түүний туслах нарын хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргийг авч хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Хөбэй хотноо эхэлсэн байна.

Английн бизнесмен Нейл Хейвудын цогцсыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын Чинцунь дахь зочид буудлаас цагдаа нар олжээ. Орон нутгийн албаны хүмүүс түүний үхэлд гадны нөлөө орсон хэмээн үзэж, ийнхүү Бо Силайгийн эхнэр болон түүний туслах нарыг сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Улмаар мөрдөн байцаалтын явцад тэдний гэм буруутай болохыг нотлох баримт олдсон тул ийнхүү шүүхээр таслах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хятадын Засгийн газар тэдэнд арваас дээш жилийн ял оноохоор төлөвлөсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж