дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан
санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын товыг 14.00 цаг хүртэл хойшлуулжээ. Өмнө нь улсын яллагчийг сольсон,
шүүгдэгч П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэг гадаадад ажлаар явсан гэх
шалтгаанаар хойшилж байсан шүүх хурал энэ удаад шүүгч сургалтад хамрагдаж буй гэх үндэслэлээр ийн хойшилжээ.
Тэднийг бусдын эд хөрөнгө
завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх
үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар
зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа.
Уг хэрэгт
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал
асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн
сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч
мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал
Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч
Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн
прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин гүйцэтгэх
захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж,
хэргийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял
оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд
оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч,
хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг
барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг
эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.