МАН-ынхан чуулганд оролцохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

МАН-ынхан чуулганд оролцохоор болжээ

УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаж, сая хуралдаан өндөрлөлөө. Түүгээр МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд орох талаар ярилцсан гэж эх сурвалж хэллээ. УИХ дахь МАН-ын гишүүдийг даргалж байгаа эрхэм гишүүн Н.Энхболд “Чуулганы хуралдаанд оролцоно” гэсэн ганцхан өгүүлбэрийг сэтгүүлчдэд хэлэв.

Ямар боловч бүтэн сар хуралдаанд оролцолгүй Тусгаар тогтнолын ордондоо “тусгаарласан” МАН-ын гишүүд Цэцийн шийдвэрийг харалгүйгээр чуулгандаа орохоор болж байгаа юм байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж