Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их
Британийн нийслэл Лондон хотноо арван хоёр дахь өдрөө үргэлжиж байна. Өчигдөр манай бокс, чөлөөтийн шилдэг тамирчид олимпийн наадмаас медаль хүртэж монголчууд биднийгээ баярлуулсаар байна.
Боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол
Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эзэн орны тамирчинг 23:22-аар ялж
хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох
эрхтэй боллоо.
Мөн чөлөөтийн 63 кг-с дэлхийн аварга,
Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд олимпоос медаль хүртсэн монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин болж байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд олимпоос медаль хүртсэн монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин болж байна.
Ингээд манай улс жудогийн мөнгө, хүрэл, чөлөөтийн нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 48-р байрт явна. Боксын хоёр тамирчин хоёр хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд цаашлаад мөнгөн медалийн төлөөх тулаанаа өнөө шөнө хийх билээ.
Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай!