Урмыг нь хугалахаар ууцыг нь хугалаа гэж…

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугалаа гэж…

ТВ 9 телевизийн “Гэгээн алсын одод” шоу нэвтрүүлгээр хүүхэдтэй зохисгүй харьцаж байна гэж оролцогч хүүхдүүдийн эцэг болон үзэгчид дүгнэж байгаа гэнэ. Учир нь тайзан дээр айдсаа даран дуулж, бүжиглэж байгаа хүүхдүүдийг дэндүү хатуу шүүж байна. Энэ нь  тэдний нэр төр, урам зориг, хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл, ихэмсэг байдлыг гутаан доромжилж буй хэрэг юм.  Хамгийн гол нь хүүхдүүдийг тайзан дээр дуулж бүжиглэх нь байтугай олны өмнө гарч зогсохоос насан туршдаа айж ичих байдалд оруулж байна гэж эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлсээр байгаа аж. Иймд оролцогч хүүхдүүдийн эцэг эхчүүд “Хүүхэддээ урам зориг өгч, хайрлан хүндэлье”  уриан дор эсэргүүцэлээ илэрхийлсэн хөдөлгөөн өрнүүлэх сураг дуулдана.

П.Мөрөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж