“World of Warcraft” нэг сая хэрэглэгчдээ алдав

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

“World of Warcraft” нэг сая хэрэглэгчдээ алдав

Анх 2004 онд кибер тоглоомын ертөнцөд мэндэлж, дэлхийн хит тоглоом болтлоо хүрээгээ тэлсэн “World of Warcraft”-ын байр суурь ганхах маягтай болжээ. Насны ангиллын хувьд +12 боловч бүх насны тоглоомчдын нойр хоолоо умартан тоглодог тус тоглоом 2010 оны аравдугаар сарын байдлаар нийт 12 сая хэрэглэгчтэй байжээ. Гэтэл дээрх үзүүлэлт жилээс жилд багасч, сүүлийн гурван сарын хугацаанд нэг сая хэрэглэгчээ алдсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

Тоглоомыг хөгжүүлэгчийн зүгээс хэрэглэгчдээ буцааж татахын тулд шат дараатай арга хэмжээ авахаар ажилдаа орсон гэнэ. Эхний ээлжинд тэд ирэх есдүгээр сард “Mists of Pandaria” нэртэй “World of Warcraft” тоглоомын шинэ цувралыг танилцуулахаар болжээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж