Өмнөд Африкт цастай бороо орж, хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт цастай бороо орж, хоёр хүн нас баржээ

Өмнөд Африкийн зүүн өмнөд нутгаар өчигдөр их хэмжээний цас, бороо холилдон орж, цаг уурын онцгой үзэгдэл болжээ. Үүний улмаас хоёр хүн нас барж, хоёр хүн ор сураггүй болжээ. Өмнөд Африкийн Йоханнесбург, Дурбан хотууд болон хөл хөдөлгөөн ихтэй боомтуудад хэдэн цагийн турш цас орсны улмаас галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байна. Мөн цахилгаан дамжуулах тоног төхөөрөмжүүд эвдэрч, зарим хэсэгт гэрэл цахилгаан тасарчээ.

Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас нас барсан хохирогчдын нэг нь 50 настай эрэгтэй хүн байсан байна. Аврах албаныхан түүнийг Уэствилл хотын дархан цаазат газрын ойролцоо картонон хайрцаг дотор осгож нас барсан байхыг олжээ. Харин өөр нэг хохирогч нь гурван настай охин бөгөөд тэрээр хүчтэй борооноор байшин нь нурах үед дарагдаж, амиа алджээ. Ор сураггүй болоод буй хоёр хүний нэг нь түргэн тусламжийн сувилагч гэнэ.

Өмнөд Африкийн цаг агаарын урьчилан мэдээлэх төвийн мэдээлснээр өнөөдрөөс цаг агаарын байдал сайжирч, цас бороо зогсох төлөвтэй байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж