УИХ-ын гишүүн, УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлийн дарга С.Ганбаатар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа. Уг хуралд МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ /Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/-ны удирдлага, УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гишүүд оролцох юм байна.
С.Ганбаатар гишүүн мөн маргааш 11.00 цагаас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаад байна. Өөрийнх нь сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймгийн асуудалд онцгойлон анхаарна гэсэн амлалтаа тэрбээр ийнхүү хэрэгжүүлж эхлээд байна.
Д.ОЮУН