Үндэсний тэргүүлэгч ХААН Банк ард иргэддээ банк санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Монгол орны нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулж, хөдөө орон нутгийн хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө байнга хөрөнгө оруулалт хийдэг. Үйлчилгээний байгууллагын хувьд харилцагчдадаа зориулсан олон арга хэмжээ, урамшуулал хөтөлбөр зарладаг нь салбартаа төдийгүй нийгэмд шинэ шинэлэг ажил болдог юм. Хамгийн анх харилцагчдадаа баярлалаа гэж хэлсэн ХААН Банкны “Талархлын баяр” 2011 онд эхэлж харилцагчдадаа мөрөөдлийнх байрыг гал тогооны, зочны өрөөний иж бүрэн тавилга, цахим бүтээгдэхүүн, унах машины хамтаар бэлэглэж байсан бол “Талархлын баяр” 2012-оос тодорсон супер азтануудаа Лондонгийн олимп үзэх эрхээр урамшуулсан байна. Дэлхий даяар олимпоор амьсгалж байгаа энэ цагт Монголын бахархал болсон тамирчид маань мөнгө, хүрэл медалиар энгэрээ гоёж Монгол хүн бүрт омогших, онгирох боломж олголоо. Тиймдээ ч Лондонгийн олимпийг зорьж Монголынхоо баг тамирчдыг дэмжих хүсэлтэй хүмүүсийн цуваа хөгшин Европ руу тасралтгүй үргэлжилсээр.
Мэдээж хүн төрөлхтөний эв нэгдэл, энх тайвны бэлэг тэмдэг болсон зуны спортын их наадмыг үзэж Монголынхоо баг тамирчдыг уухайлан дэмжих хүсэл мөрөөдөл хүн бүхэнд бий. Монгол улсын тэргүүлэгч банк ХААН Банк 1.8 сая харилцагчдаасаа 9 супер азтанаа тодруулж олимп үзэх мөрөөдлийг нь биелүүллээ. Зуны 30-р олимп їзэх азтанаар тодорсон ХААН Банкны харилцагчид Улаанбаатар, Дархан хот болон Сїхбаатар, Дорнод, Баянхонгор, Хєвсгєл, Архангай аймгуудаас тодорсон байна.
ХААН Банкны “Талархлын баяр”-ын супер азтанууд Лондонгийн олимп үзэх 7 хоногийн хугацаандаа сагсан бөмбөг, усан сэлэлт, чөлөөт бөх, боксын тоглолтыг үзэж дахин давтагдахгїй алтан агшныг хамдтаа хуваалцах юм. ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд урлагынхан болоод спортын олон тамирчдыг дэмжиж хамтран ажиллдагын дотор П.Сэрдамба, шатрын их мастер Б.Мөнгөнтуул нарыг нэрлэж болно. Лондон зорих азтануудаа ХААН Банкны удирдлагууд хүлээн авч уулзаж Лондонгийн олимпд мандуулах алтан соёмбот далбаа, ХААН Банкны тугыг хүндэтгэлтэйгээр гардуулжээ.