Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар болсон байна. Тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй боловч, УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан саналыг хэлэлцэж магадгүй аж. УИХ дахь МАН-ын бүлэг нь өчигдөр үдээс хойш хуралдаж, хоёр намын бүлгийн хооронд явж байгаа зөвшилцлийн асуудлаар санал солилцжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүлээд буй. Тиймээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг ч хөндөж магадгүй тухай эх сурвалж санууллаа.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох эсэх нь тодорхойгүй байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж