![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/22498e2561e06489/f4af79736d6f54b1original.jpg)
Олимпийн дэвжээнд хүч сорьсон эхний өдрөө 32 жилийн хүлээлтээ тайлж, олимпийн хүрэл медалиар гараагаа эхлүүлсэн чөлөөт бөхийн тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн, 72 кг-д Гавьяат тамирчин О.Бурмаа нар зодоглоно.
Тэмцээний сугалаа өчигдөр орой тодорсон бөгөөд 55 кг-д С.Бямбацэрэн эхний тойрогт Шведийн София Мэттссонтой барилдахаар сугалаа татжээ. Эхний учраагаа хоёрдугаар тойргийн барилдаанд БНСУ болон Тунисийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Харин 72 кг-д О.Бурмаа эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар шөвгийн 16-д Канадын тамирчин Леа Марьем Лоррайн Каллахантай барилдах аж.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 20.00 цагт эхэлнэ.