Шуурганы улмаас хоёр сая хүнийг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Шуурганы улмаас хоёр сая хүнийг нүүлгэв

Өнгөрсөн лхагва гаригт Хятадын нутагт орж ирсэн “Хайкуй” гэх далайн шуурганы улмаас Чэзян мужийн далайн эрэг орчмын нутгаас 1,5 сая хүнийг аюулгүй газарт нүүлгэсэн байна. Мөн Шанхай хотоос 500 мянган хүн нүүжээ. 

Бүс нутагт хүчтэй салхи, усан бороо тасралтгүй орон зам харгуй усанд автсан байна. Төмөр замын болон агаарын тээврийн ажиллагаа тасалдаж, зарим газар цахилгаан тасарчээ.Шанхай хотын захиргаа бүх цэцэрлэгт хүрээлэнг хаан мод булгаран унах аюултай байгааг зарлав. Барилгын бүх талбайн ажлыг зогсоон компаниудад ажилчдаа амраах зөвлөмжийг өгсөн байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж