Азийн зах зээл BMW-ийн түүхийг чимэв

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Азийн зах зээл BMW-ийн түүхийг чимэв

Германы
BMW концерн долдугаар сард нэг сая машин худалджээ. Энэ дээд амжилтыг
нь Азийн зах зээл хангаж өгсөн байна. BMW концерн түүхэндээ анх удаа 
долоон сарын дотор нэг сая машин борлуулжээ. Оны эхний хагаст BMW
концерн 1 036 088 машин худалдаж чадсан нь өмнөх оны мөн үеийнхээс 7,6
хувиар их байна.

“Жилийн сүүлийн хагаст компани тогтвортой өсөлтөө
хадгалж чадна” хэмээн тус концернийн Худалдаа эрхэлсэн эрхтэн 
мэдэгдлээ. Саяхан гаргасан загварууд худалдан авагчдад таалагдсаныг  Иан
Робертсон тэмдэглэв. Компанийн Азийн зах зээл дэх худалдаа 2012 оны
эхний долоон сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар нэмэгджээ. Тус
компани Хятадад 182 мянга, Европт 497 932, АНУ-д 227 696 машин заржээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж