Хамгийн том Blackberry хоёр давхар барилгатай тэнцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Хамгийн том Blackberry хоёр давхар барилгатай тэнцэнэ

Дэлхийн гар утасны зах зээлд нөлөө бүхий байр суурь эзэлж, топ таван үйлдвэрлэгчдийн эгнээнд элссэн Канадын “Research in Motion” компани асар том хэмжээтэй боловч бүрэн ажиллагаатай Blackberry-г бүтээх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Дэлхий дээр хамгийн том Blackberry нь хоёр давхар барилгатай тэнцэхүйц хэмжээний том байх бөгөөд тус компанийнхан энэ сарын 20-22-ны өдрүүдэд Парис хотын Помпидугийн төвд  байрлуулж, олон нийтэд сонирхуулах гэнэ. Мөн энэ үеэр Blackberry-гийн хэрэглэгчдэд зориулж, аварга том гар утсаар мессеж бичиж, зураг илгээж үзүүлэх ажээ. “Blackberry”-гийн Facebook дэх хуудсаар дамжуулан хэрэглэгч, сонирхогчдоос мессеж, зураг хүлээн авч байгаа ба тэдгээрээс сонгогдсон мессеж, зургийг шоуны үеэр олон нийтэд танилцуулах юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж