Д.Отгонцэцэг дагаж барилдах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг дагаж барилдах боломжгүй боллоо

"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Д.Отгонцэцэг тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр сугалаа ёсоор эхний тойрогт Колумбын бөх
Каролина Кастилло Идалготой барилдаж, 2-1; 2-0 харьцаатай ялсан ч дараагийн барилдаандаа Польшийн бөх Ивона Нина Матковскад 1-0; 1-2; 0-4 харьцаатай ялагдсан билээ. Харамсалтай нь Д.Отгонцэцэгийг ялсан Польшийн тамирчин дараагийн барилдаандаа Азербайжаны бөхөд ялагдал хүлээсэн тул манай бөх дагах барилдаанд зодоглох боломжгүй болж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж