Д.Отгонцэцэг ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Д.Отгонцэцэг дөнгөж сая олимпийн дэвжээнд хоёр дахь барилдаанаа хийж, Польшийн бөх Ивона Нина Матковскад 1-0; 1-2; 0-4 харьцаатай ялагдлаа. Гэхдээ манай тамирчны тухайд олимпийн тэмцээн дуусаагүй. Д.Отгонцэцэгийг ялсан Польшийн тамирчин цаашид амжилттай барилдаж, финалд шалгарвал манай бөх дагах барилдаанд зодоглох боломжтой болох юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж