
Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Төв Африкийн Бүгд найрамдах улсын
бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Сугалаагаар эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр одоо дөрөвний нэг шигшээд Латвийн бөх Анастасия Григорьеватай барилдах юм.

С.ЦЭЛМЭГ