![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/22498e2561e06489/f4af79736d6f54b1original.jpg)
Лондонгийн дэвжээн дэх Монголын чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн эхэллээ. Олимпийн хөтөлбөрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр 48 кг ба 63 кг-ын жинд аваргууд тодрох юм.
Тэгвэл, олимпийн дэвжээнд өрсөлдөх Монголын бөхчүүдийн салхийг хагалж, ОУХМ Д.Отгонцэцэг 48 кг-ын жинд эхний барилдаанаа хийлээ. Сугалаа ёсоор эхний тойрогт Колумбын бөх
Каролина Кастилло Идалготой таарсан тэрбээр 2-1; 2-0 харьцаатай өрсөлдөгчөө яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Польшийн Ивона Нина Матковска байх юм.
Мөн өнөөдөр олимпийн дэвжээнд зодоглох Гавьяат тамирчин С.Батцэцэгийн тухайд эхний тойрогт гоц мөргөсөн байгаа. 63 кг-д хүч сорих тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын
бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуитай барилдах юм.
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/8163d518a32e07d0/e227e0e9ee172f49original.jpg)