“Уур амьсгалын өөрчлөлт, өндөр уулын бүсийн экосистем” эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймагт хоёр өдөр үргэлжиллээ. Баруун бүсэд болсон эрдэм шинжилгээний хуралд аймаг бүрийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаныхан оролцов. Эхний хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөл бодлого” сэдвийн хүрээнд болж “Ховд голын сав газрын уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн сценари, уур амьсгалын экстремаль нөхцөл”, “Монгол орны мөстөл, мөсөн голын усны өөрчлөлт”, “Уур амьсгалын үндэсний хөтөлбөр”, “МАА-н талаар төрөөс баримтлах бодлого”, “ХАА үйлдвэрлэл-уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь”, “Ойн үрийн чанарт уур амьсгалын өөрчлөлт-хүний эрүүл мэнд” зэрэг олон чухал сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавилаа. Аймаг тус бүрийн онцлогийг харуулсан Сэлэнгэ аймгийн УЦУОША-ны ”Агаар мандлын ган улаан буудайн ургацад нөлөөлөх нь”, “Булган голын усны ёроолын амьтдын судалгаа”, “Арвай хээр хотын Агаарын бохирдлын өнөөгийн байдал”, “Завхан аймагт тохиолддог цаг уурын амьсгалын өөрчлөлт”, “Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлт”, сэдвүүдээр үргэлжлэн явагдлаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур орчны хүрээлэн, Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ус цаг уур орчны хүрээлэн, Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан юм.
А.Бямбасүрэн
/ Ховд /
/ Ховд /