ЦЕГ амралт, сувиллын шинэ салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

ЦЕГ амралт, сувиллын шинэ салбараа нээлээ

Цагдаагийн ерөнхий газар алба хаагч, ахмадуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, алжаал тайлах, нөхөн сэргээх, тойрон аяллын нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нөхөн сэргээх “Сүүж-Уул” амралт, сувиллын “Цагаан шонхор”, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Жанхайн аманд Хөвсгөл далайн хөвөөнд наймдугаар сарын 01-нд нээжээ. Нээлтийн үеэр дээрх амралтын газарт Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Хөвсгөл, Завхан, Дорноговь, Сүхбаатар аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн төлөөлөл 90 гаруй хүмүүс амарч, байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл далайн орчмоор тойрон аялал хийсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж