Амиа золиослогчид бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Амиа золиослогчид бөмбөг дэлбэлжээ

Афганистаны Цэргийн  албанаас өнөөдөр буюу лхагва гаригт  мэдээлснээр хоёр амиа золиослогч тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Кунар мужид бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, цөөн тооны хүмүүс шархадсан байна. Кунар мужийн албаны хүмүүсийн мэдээлснээр халдлага үйлдсэн хоёр этгээд мужийн удирдлагын төв байрны ойролцоо  алан хядах ажиллагааг явуулсан аж. Цагдаагийн ажилтнууд уг халдлагыг амиа золиослогчид урьдаас төлөвлөсөн хэмээн үзэж байгаа юм байна. “Одоогийн байдлаар хэргийн мөрдөн шалгах явц үргэлжилж байна” хэмээн Кунар мужийн цагдаагийн ажилтнууд мэдээлжээ.

Э. АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж