Америкийн “Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг хамгийн их ашиг, орлоготой ажилласан алдартай хосуудын энэ оны жагсаалтыг хөгжмийн ертөнцийн сайхан хосууд гэгддэг дуучин Бейонсе, рэппэр Jay-Z нар тэргүүлжээ. Хосууд өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ оны тавдугаар сарын 1-ний хооронд хоёулаа нийлээд нийт 78 сая ам.долларын ашиг, орлого олсон байна. Дуучин Бейонсе өнгөрсөн жил хариуцан ажилласан гэрээ, дөрөв дэх цомгийнхоо борлуулалт, шагнал урамшуулал зэргээсээ нийт 40 сая ам.долларын ашиг, орлого олж, нөхрөө ардаа орхисон байна. Харин рэппэр Jay-Z рэппэр Канье Уэсттэй хамтарсан аялан тоглолт, “Decoded” ном болон “Watch the Throne” цомгийн борлуулалт, “Roc Nation” дуу бичлэгийн студи зэргээсээ нийлээд 38 сая ам.долларын орлого олжээ.
Тэдний араас Америк хөлбөмбөгийн тоглогч Том Брэди, Бразилийн загвар өмсөгч Жизель Бюндхен нар 72 сая ам.долларын орлогоор дэд байранд орж, анх удаагаа тус жагсаалтад бичигджээ. Харин Английн дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм, хөл бөмбөгчин Дэвид Бекхэм нар 54 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт орсон байна. Холливудын алдарт хос жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 45 сая ам.долларын орлогоор дөрөвдүгээрт бичигдсэн бол жүжигчин Уил Смит, Жада Сит нар 40 сая ам.долларын орлогоор айргийн тавд багтжээ.
Б.АНХТУЯА