Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өнөөдөр 17.00 цагт “Цагаан дариум” арт галлерейд бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Үзэсгэлэнд реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүд тавигдах аж. Үзэсгэлэнд нийт 25 бүтээл тавигдахаас хөрөг зураг давамгайлж байгаа бөгөөд дүрийн онцлог зан авир, бодол санаа, хүсэл сонирхолыг илэрхийлэн дүр дүрслэл, өнгө бичилтийн уламжлалт техникийг орчин үеийн арга барилтай хослуулан бүтээжээ. Залуу зураач Б.Отгонтүвдэн нь ОХУ-ын Урчуудын Эвлэлийн гишүүн бөгөөд Монгол улсаас анх удаа И.Е.Репиний уран зургийн академид багшлах урилга авсан авьяаслаг залуу юм. Түүний чин хүсэл нь И.Е.Репиний нэрэмжит уран зургийн сургуулийг Монголын дүрслэх урлагийн сургуультай холбон авьяаслаг хүүхэд залуусыг холбож өгөх гэнэ. “Эмээгийн хөөрөг” уран бүтээлийн үзэсгэлэн нь түүний эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэн бөгөөд энэ сарын 28 хүртэл нийтийн хүртээл болно.
“Эмээгийн хөөрөг” монгол ахуйг мэдрүүлнэ
Г.ДАША