Гурван ихэр охин мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Гурван ихэр охин мэндэлжээ

Өнгөрсөн пүрэв гаригт буюу өчигдөр нийслэлд 82 эх амаржсан байна. 42 хүү, 42 охин дуу хадаан мэндэлж, ээж аавыгаа баярлуулжээ. Үүнээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 30 эх амаржсаны 17 нь хүү, 15 нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 23 эх амаржсаны 11 нь хүү, 12 нь охин байжээ. Мөн энэ өдөр тус эмнэлэгт гурван ихэр охин мэндэлжээ.
Харин Хоёрдугаар амаржих газарт 18 эх амаржсанаас есөн хүү, есөн охин, гуравдугаар амаржих газарт 11 эх амаржсанаас таван хүү, зургаан охин мэндэлжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж