Английн сэтгүүл Хятадын “супер охин”-оос уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Английн сэтгүүл Хятадын “супер охин”-оос уучлал гуйжээ

Их Британийн “Nature” сэтгүүлээс Лондонгийн олимпийн “супер охин” гэгдэж буй Хятадын усанд сэлэлтийн тамирчин Е Шивенээс уучлал гуйжээ. Тус сэтгүүлийн зүгээс Е охины гайхамшигт амжилтын нууц нь сэргээш байж магадгүй тухай нийтлэл бичиж, вэбсайтдаа нийтэлсэн нь дэлхийн спорт сонирхогчдын чихийг дэлссэн билээ.

Сэтгүүлийн сайтад наймдугаар сарын 1-нд “Олимпийн агуу тамирчдын амжилт яагаад сэжиг төрүүлдэг вэ” гэх гарчигтай нийтлэл гарсан бөгөөд түүнд Е Шивей охины алтан медалийн амжилт нь “хэвийн бус” хэмээгээд, хэдийгээр сэргээшийн шинжилгээнд ямар нэг “но” илрээгүй ч энэ нь түүнийг допингийн төрлийн ямар нэг зүйл хэрэглээгүй гэдгийг баталж чадахгүй гэх утгатай зүйл дурджээ. Улмаар ихээхэн шүүмжлэлд өртөж, онлайн уншигчдын сэтгэгдлийг хязгаарлахдаа тулсан сэтгүүлийн хамт олон “Редакторын зурвас” хэмээн онцолж, Хятадын тамирчин бүсгүйгээс уучлал гуйсан байна.

Тэрхүү нийтлэл одоо ч сэтгүүлийн сайтад байгаа, гэхдээ гарчгийг нь сольж, зарим нэг баримтын алдааг засварлажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж