Шар айраг үйлдвэрлэх зарим зөвшөөрлийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Шар айраг үйлдвэрлэх зарим зөвшөөрлийг цуцлав

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шар айраг үйлдвэрлэгчдэд тавих шаардлагын талаар асуудал оруулжээ. Шар айраг үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах, тусгай зөвшөөрөл олгох хэмжээг бууруулах зэрэг асуудал энэ үеэр хөндөгдсөн бөгөөд шинэчлэн баталсан  Компанийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийг нийлүүлсэнтэй холбогдуулан ТЕГ-ын албан бичгийг үндэслэн “Жагар интернэйшнл” ХХК-ийн шар айраг, “Эрдэнэт шанд” ХХК-ийн шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, “Интерстандарт брьюри” ХХК-д зохих хуулиудын заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.

Мэдээллийг Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны албан мэдээллээс онцлов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж